УЛААНБААТАР БОДЬ БУЯН

Ум сайн амгалан болтугай.
Захиалга
ХУАНЛИ

ЗАХИАЛАГЧТАЙ ХИЙХ ГЭРЭЭ

Батлав.”Улаанбаатар Бодь Буян” ХХК   Менежер                       О.Мэндбаясаа

Дугаар : ..........    ........    оны  .....  сарын  ..... өдөр

Захиалагчтай  хийх  гэрээ


Нэг. Нийтлэг  үндэслэл

1.1 Нэг талаас “Улаанбаатар Бодь Буян” ХХК /цаашид  “компани” гэх/ нөгөө талаас  ............ дүүрэг  ...... -р хороолол, ....... -р хороо,  .....................................тоотод оршин суугч иргэн .................................................  овогтой ........................................ нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

1.2 Энэхүү гэрээгээр   ........................................  овогтой ..................................  нэртэй, ....................................   регистер, .................................  паспортын дугаартай, ...................................  улсын иргэн    .............. оны ...... сарын ........ –нд ............................ -д төрсөн ...................................  дүүргийн ............  хороолол,  .... -р хороо, ........... тоотод оршин сууж байсан талийгаачийн шарилыг чандарлах үйл ажиллагаатай холбогдсон асууудлыг зохицуулна.

1.3  Шарил чандарлуулах захиалгын хуудас нь гэрээний салшгүй хэсэг байна.

1.4 Талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж, гэрээний нөхцөл биелэгдсэнээр буюу гэрээг цуцалснаар энэхүү гэрээ дуусгавар болно.


Хоёр. Талуудын эрх үүрэг


2. Захиалагч дараахь эрх үүрэгтэй байна.

2.1 Захиалга өгөхдөө дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
- Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ маягт  ЭММ № 9 В хэсэг
- Нас барсаны гэрчилгээ
- Шарилыг чандарлуулахыг хүссэн захиалагчийн өргөдөл, албан бичиг
- Нас барагчийн биеийн байцаалт
- Эмнэлгийн бус нөхцөлд өвчний улмаас нас барсан бол энэ журмын 2.1-д зааснаас гадна харъяа өрхийн эмнэлгийн буюу тусламж эхэлж үзүүлсэн эмчийн үйлдсэн бичиг баримтыг үндэслэн харъяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын дүн бүртгэлээс олгосон нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /Маягт
ЭММ № 9 хэсэг/
- Гадны нөлөөгөөр болон эмнэлгийн бус нөхцөлд ,гэнэт нас барсан бол энэ журмын 2.1-д зааснаас гадна хуулийн байгууллагын шийдвэрээр хийсэн шүүх эмнэлгийн магадлагааны тодорхойлолт, шарилыг чандарлахыг зөвшөөрсөн холбогдох байгууллага/цагдаа, прокурор/-ын зөвшөөрөл

2.2. Шарил чандарлуулахыг хүссэн өргөдөлд нас барагчийн гэр бүлийн болон төрөл садангийн насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай 3- аас доошгүй хүн
шарил чандарлуулахыг зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Чандарлах үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг энэхүү гэрээг  байгуулсан захиалагч болон өргөдөлд гарын үсэг зурсан хүмүүс хариуцна.

2.3 Шарил тээвэрлэж авчрах авто машиныг сонгоно./Хувийн ,компанийн/

2.4 Салах ёс гүйцэтгэх он, сар, өдөр, цаг, үргэлжлэх хугацаа, оролцох хүний тоо
өөр шашны эсхүл тусгай ёс жаяг үйлдэх тухай,ямар зааланд салах ёсыг
гүйцэтгэх,хөгжим, микрофон бусад шаардлагатай хэрэгсэл авах талаар
компанитай урьдчилан тохиролцсон байна.

2.5 Шүтээн болгох шашны зан үйлтэй холбогдуулан чандрыг салах ёс
гүйцэтгэснээс хойш 24 цагаас доошгүй хугацааны дараа олгоно.
Зарим тохиолдолд захиалагчидтай харилцан тохиролцож салах ёслол
хийх өдрөө чандрыг олгож болно.

2.6 Шарилыг ороосон материал буюу хувцас нь их хэмжээний утаа үнэр гаргахгүй,
түргэн шатах материалаар хийгдсэн байна.
Чандарлах шарилд гоёл чимэглэлийн зүйл хийхийг хориглоно. /ээмэг, хүзүүний зүүлт,
одон гэх мэт/  Ороох материалыг захиалагч сонгож болно.

2.7 Чандарыг сүмийн хананд байршуулах, шүтээн болгох, сац буюу  бумбанд
хийх, өөрсдөө авч явах зэргийг нь өөрсдөө сонгоно.
Хэрэв өөрийн хүсэлтээр сац буюу бумбыг сүмд байршуулсан бол  түрээсийн төлбөрийг
шарил чандарлуулах гэрээнд заасан хугацаанд төлнө
Түрээсийн хугацааг сунгасан тохиолдолд төв байранд өөрийн биеэр ирж гэрээнд өөрчлөлт оруулна.

2.8.Бумба нь олон төрлийн загвар хийц, үнийн саналтай байх бөгөөд сонгож болно.

2.9.Талийгаачийн 14,21,49 хоногт үйлдэх буяны ажлыг /засал хийлгэх, бурхан бүтээлгэх, бусад шашны зан үйл/ сүмийн тэргүүн ба да ламтай тохиролцон хийлгэж болох бөгөөд холбогдон гарах төлбөрийг тусад нь сүмтэй хийнэ.
Салах ёслол эхлэхээс 30 минутын өмнө уг ёслолд оролцох талийгаачйин ар гэрийн хүмүүс цугларсан байх шаардлагатай.

2.10 Цаг хоцорч дараагийн айлтай цаг давхацсан тохиолдолд гэрээгээр тохиролцсон хугацааг өөрчилж,салах ёслол хийх боломжтой цагийг компаниас тогтооно.

2.11 Салах ёслол гүйцэтгэх дарааллыг хүндэтгэн, үйлчилгээнд хүндрэл чирэгдэл
учруулахгүйн үүднээс тогтсон хугацаанд ёслолыг дуусган танхимыг чөлөөлнө.

2.12 Урьдчилан тохиролцоогүй аливааа асуудлыг компаниас шаардахыг хориглоно.

2.13 Захиалагч нь өөрийн суух хаяг, утас өөрчлөгдөхөд тэр тухай түрээсийн төлбөр төлж байгаа захиргаанд нэн даруй мэдэгдэж өөрчлөлтийг бүртгэлд тусгуулна.
Холбоо барих боломжгүйгээс хугацаа хэтэрч чандрыг шилжүүлсэн хариуцлагыг
захиалагч хүлээнэ.

2.14 Талийгаачийн нас барсан шалтгаан ,нас барсан газар зэргийг үнэн зөв мэдээлэх,
бөгөөд, хэрэв буруу худал мэдүүлсэн бол чандарлахыг татгалзах ба үүнээс үүсэх
х ариуцлагыг захиалагч өөрөө бүрэн хариуцна.

2.15 Сац суварганы ба сүмийн хананд байршуулсан чандрын хажууд ямар нэгэн гоёл
чимэглэл тавих, цэцэг өлгөх, элдэв зүйлээр дүүргэхийг хориглоно.

Гурав.Компани дараахь эрх, үүрэгтэй байна.

3.1 Захиалга хүлээн авч, захиалагчийн хүсэлтээр шарилыг тээвэрлэж, авчирч хадгална.

3.2 Салах ёслолыг ёс төртэй гүйцэтгэж, захиалагчтай эелдэг харьцан, талийгаачид хүндэтгэлтэй хандана.

3.3 Захиалгын хуудсанд заасан хугацаанд салах ёс гүйцэтгэх, шарил чандарлах ажлыг хүндрэл чирэгдэлгүй гүйцэтгэнэ.

3.4 Чандарыг холигдохгүй, солигдохгүй байх нөхцөлөөр хангана.

3.5 Шарилыг чандарлах цагийг компаниас тогтооно.

3.6 Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан гүйцэтгэж, оршуулга,салах ёс гүйцэтгэсний дараа хадаг,цэцгийн хүрээ, тууз зэргийг тусгайлан шатааж устгана.

3.7 Гэрээнд заасан хугацаа өнгөрч сүмийн хананд байршуулсан чандрыг аваагүй тохиолдолд талийгаачийн ар гэрт мэдэгдэж, түрээсийн төлбөрийг нэхэмжилнэ.

3.8 Бумба буюу сац оршоох газрын түрээсийн гэрээ дуусгавар болсноос хойш төлбөрийг нэхэмжлээд ар гэрийн хүмүүс ирэхгүй 1 сар өнгөрсөн тохиолдолд чандрыг нийтийн байршил буюу сүмийн доод давхарт түр шилжүүлнэ.

3.9 Талийгаачийн ар гэрийн хүмүүс ирж төлбөр тооцоо хийсний дараа суварганд шилжүүнэ.

3.10 Суварганд байршуулсан чандар бүхий сацийг буцаан олгохгүй.

Дөрөв.Талуудын хүлээх хариуцлага

4.1 Энэхүү гэрээнд оролцогч аль нэг талууд үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор
биелүүлээгүйн улмаас үүссэн хохирлыг нөгөө талдаа төлөх үүрэгтэй.

4.2 Гэрээтэй холбогдон үүссэн маргааныг талууд тохиролцон шийдвэрлэх ба харилцан тохиролцоонд  хүрээгүй бол шүүхэд хандан шийдвэрлүүлнэ.

4.3 Байгалийн давагдашгүй хүчин зүйлс, гал үер усны аюул, газар хөдлөлт,өндөр хүчдэлийн шугамын гэмтлийн үед гэрээнд өөрчлөлт орж болно.

Тав.Бусад зүйл

5.1 Гэрээг 2 хувь үйлдэн, нэг нэг хувийг хадгалах ба тэдгээр нь адил хүчинтэй.

Гэрээ байгуулсан:

“Улаанбаатар Бодь Буян” ХХК-ийг
төлөөлж:

99030386  Менежер
88997187 Зах.Хүл.Авагч

Захиалагчийг төлөөлж:

1. Овог: ..............................................
Эцгийн нэр: .......................................
Нэр:....................................................
Гэрийн хаяг:......................................
Талийгаачийг ямар төрөл болох: ..........
Иргэний үнэмлэхийн дугаар:....................
Регистерийн дугаар: .................................
Утас:......................................................
Ажлын газар:.........................................

2. Овог: ..............................................
Эцгийн нэр: .......................................
Нэр:....................................................  
Гэрийн хаяг:......................................
Талийгаачийг ямар төрөл болох: ..........
Иргэний үнэмлэхийн дугаар:....................
Регистерийн дугаар: .................................
Утас:......................................................
Ажлын газар:.........................................

3. Овог: ..............................................
Эцгийн нэр: .......................................
Нэр:....................................................  
Гэрийн хаяг:......................................
Талийгаачийг ямар төрөл болох: ..........
Иргэний үнэмлэхийн дугаар:....................
Регистерийн дугаар: .................................
Утас:......................................................
Ажлын газар:.........................................


Шарил чандарлуулах  захиалгын хуудас

Дугаар : 0350

1. Талийгаачийн ургын овог: ....................................................
Эцгийн нэр: ...............................................................................
Нэр: ............................................................................................
2. Нас: ............  3. Хүйс эм, эр
4. Төрсөн ......... он  .......... сар  .........  өдөр          5. Төрсөн газар: ....................
6 .Паспортын дугаар:....................................................
7. Регистерийн дугаар: ............................................................
8. Нас барсан .................  он ...... сарын ....... өдөр   ...... цаг  ......  мин
9. Нас барсан газар: Эмнэлэгт ,гэртээ хээр,  гадаа, тээврийн хэрэгсэлд, ажил дээрээ, / бусад/
10. Яс үндэс: ........................................
11. Гэрийн хаяг: .......................................................................................................................
12. Ажлын газар, албан тушаал, мэргэжил боловсрол: ......................................................
....................................................................................................................................................
13. Нас баралтын хэлбэр: Өвчнөөр,амиа хорлосон, бусдад хорлогдсон, үйлдвэрийн осол, бусад
14. Үхлийн шалтгааныг тогтоосон эмч, эмнэлэг,шүүх эмнэлэг
15. Онош :Клиникийн  эцсийн .................................................................
Хавсарсан онош ....................................................................................
16. Шарил тээвэрлэх тээврийн хэрэгсэл: Компанийн, хувийн (зур)
17. Шарил  тээвэрлэж авчрах ............   сар .......  өдөр ........... цаг ......  мин
18. Салах ёс гүйцэтгэж эхлэх  хугацаа: ...........  оны .......  сарын ...... өдөр ........  цаг .... мин
19. Салах ёслол үйлдэхэд оролцох хүний тоо ..........
20. Аль зааланд ёслол үйлдэх:  Их,    бага
21. Салах ёслол үйлдэх заншил: будда
22.Чандарлах    ..........  он  ...    сар  ..... өдөр
23.Чандар олгох   ...........  он ..........  сар  ............  өдөр
24.Та нас барагчийн чандарыг  ямар хэлбэрээр шүтээн болгох  вэ? /доогуур зурах/
А. Сац                          В. Чандарын уут
Б. Өөрсдөө авчрах    Г. Бумба
25.Та нас барагчийн чандарыг хаана хадгалах вэ?
А.  Сүмд     
Б.   Суврага
В.   Өөрсдөө авах
26. Та сүмийн хананд ямар хугацаагаар байрлуулах вэ?........жил ....... сар ......., хоног
27.Захиалагчийн овог : ..............................................   нэр: ...............................................
28.Нас:......... 29.Хүйс (эр,  эм)
30.Талийгаачийн ямар төрөл болох:......................................    Гарын үсэг:......................
31.Захиалга өгсөн бусад хүмүүс:
Овог : .........................................   Б.Нэр: ............................................                     
32.Захиалга өгсөн хүний нэр: ............................................               Утас:.................
33.Захиалга   өгсөн ...............    он   ............  сар ............ өдөр .................. цаг

Энэхүү захиалгын хуудас нь захиалагчтай хийх гэрээний  салшгүй хэсэг байна.

 
Хуулбарлахыг хориглоно. © Вэбмастер Огуу