МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Буяны сүм төвийн үйлчилгээний дараалал
- Тус төвийн ёслолын менежер салах ёслолд оролцохоор ирсэн ар гэр, төрөл төрөгсөдийг асар хаалган дээр тосон авч гэрээний дагуу сонгосон ёслолын дагуу танхимд оруулна.
- Тусгай зориулалтын хүндэтгэлийн тавцанд байрлуулсан талийгаачийн шарилд гар хүрэх, мэнгэ тавих зэрэг зан үйлийг ар гэрийнх нь
2-3 хүн урьдчилан орж гүйцэтгэнэ.
- Ёслолыг лам удирдана.Талийгаачтай салах ёс гүйцэтгэж дууссаны дараа танхимыг чөлөөлж гар угаах, суврага тойрох, хүрд эргүүлэх, зэрэг зан үйлийг тус төвийн үйлчилгээний ажилтан удирдаж гүйцэтгэнэ.
- Тус төвийн журмын дагуу салах ёс гүйцэтгэснээс хойш 24 цагаас доошгүй хугацааны дараа
чандарыг олгоно. Үйлчилгээний ачааллыг харгалзан салах ёс хийх өдөр олгосон тохиолдолд ар гэр төрөл төрөгсөд ламын хамт чандрыг хүлээж авна.
- Талийгаачийн хойдын буянд зориулсан ерөөл ном унших, чандар залах равнайлах ёслол нь шүтээн бүхий номын өргөө буюу сүмд болно.
- Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдийг сүмийн менежер угтан авч хойдын буяны ном хурах, зул өргөх зэрэг ёслолыг зохион байгуулна.

- Сүмийн тэргүүн болоод да лам талиигаачийн ар гэрээс 2-3 хүнийг хүлэээн авч чандар залах байрлуулах,сайн өдөр цагийг тогтооно.
- Тогтоосон өдөр цагийн дагуу сүмийн хана, сувраганд чандарыг зална.
- Гар рашаалах хар, цагаан рашаан, спиртийг компаниас гаргах ба сүү, ёотон, сальфеткыг өөрсдөө авчирна.

- Ясны чого унших, чандар равнайлах ёслолын үед даллага авах тавгийн идээ авчирна.
Хуулбарлахыг хориглоно. © 2008, УБББ ХХК, Вэбмастер Огуу