УЛААНБААТАР БОДЬ БУЯН
Ихэс дээдэс хийгээд эгэл хэний ч болов чандарыг шүтээн болгохдоо сацалдаг уламжлал Монголчуудад эрт дээр үеэс бий болжээ.
Шарилыг чандарлан “Ясны чого” буюу номын зан үйл үйлдсэний дараа ариун зай сэлтийг хийж, чандарыг сацлан чандарлах нь буян арвижих сайн зүйл болгон хувиргаж, шарил биш бодитой шүтээний чанарт шилжих тийм хэлбэрийг оршоож буй хэрэг юм.
Амьд сэрүүн ахуйдаа ямар буянтай, ачлалтай байсан тэр хэвээрээ байж, ариун дээд гал махбодийн хувиргалтаар муу хилэнц бүгд нь буяны үр болон үүсч, зуурдын харанхуй ертөнцөд сүнс огтхон ч торолгүй дээд төрлийг олох хутагт ерөөл, чандарыг сацлахын тусад буй.