УЛААНБААТАР БОДЬ БУЯН

Ум сайн амгалан болтугай.
Мэдээлэл
ХУАНЛИ

САЦ, СУВАРГА БҮТЭЭХИЙН АЧ ТУС

/Суварга бурхадын байх газар/

Суваргыг  бурхан шүтээн бүхий газар бурхан бодисад, хутагт хувилгаадын адис жанлавыг оршоох, үр удмыг арвижуулах, өвчин зовлонг арилгаж насан уртасгах тэргүүтэн зэрэг олон зүйлийн ач тусын тулд босгож, Суварга нь бурхадын байх газар гэж үздэг.

Бурхан болоочдын хойноос суварга босгох нь тухайн хүний хойноос хийж буй томоохон буяны нэг бөгөөд хутагт хувилгаадаас гадна эгэл төрөлхтөний хувьд чандар сэлтийг суваргалах нь нарийн шүншиг зай тэргүүтнээр гэмийг арилгаж, сайн сайхан нөлөөллийг ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотныхон нь хүртдэг гэж мэргэд өгүүлжээ.
Бүтээсэн суваргыг тойрч эргэл мөргөл хийх, тахил өргөх зэргээр хүндэтгэвэл үр нөлөө авшиг нь их бөгөөд тухайн газрын муу гэмийг дарах нигууртай төдийгүй суварга босгосон, өглөг өргөсөн, залбирсны буян цаглашгүй юм.

 

 

 

 

Хуулбарлахыг хориглоно. © 2008, УБББ ХХК, Вэбмастер Огуу