УЛААНБААТАР БОДЬ БУЯН
Сац бүхий чандар оршсон суваргыг ном ёсны дагуу зан үйлийг гүйцэлдүүлэн сүншиглэх нь хамгийн эрхэм зүйл байдаг.
Суварганы дундаас дээш зайд зарлигийн хураангуй Гүмбүл барын 108 боть, Ганжуур судар, олон бурхадын хөрөг, ариун зай, өнгийн торго бүгд, эд идээний дээжис, ар үр тэргүүтэн эм, бурханы лагшин, зарлиг тааллын сүн, тогтоол тарни, Хутагт Алтангэрэл, Ихэд тонилгогч тогтоолын хураангуй тэргүүтэн судар ном, эд өлгийн зүйл олныг хоцроолгүй бэлдэн сүншиг зайг оршоосон болно.