УЛААНБААТАР БОДЬ БУЯН

Ум сайн амгалан болтугай.
Мэдээлэл
ХУАНЛИ

САЛАХ ЁСЛОЛ ҮЙЛДЭХ

Бурхан болоочийг чандарлахын өмнө салах ёслол үйлдэнэ. Салах ёслол нь салах ёслолын танхимд явагдах ба лам нь Итгэл,  Ширнэн до, Дага еше до номуудыг уншина. Эдгээр ном нь бурхан болоочийг бурханы оронд одуулахад учрах саад тотгорыг ариусган, бурхадад даатгахад зориулагдсан ном юм.

Мөн Санжа гунла, Жамбалбавуу, Гав сүм, Нүрзэд Лам гомбо 3 удаа, Жанжай могой номуудыг уншина. Эдгээр ном нь Бурхан болоочийг бард завсрын оронд саад түүртэлгүй бурханы оронд одуулах, нүгэл, хилэнцийг ариусган төрлөө олоход учрах саадыг арилгахад зориулагдсан байна.

Ламыг номоо уншиж дууссаны дараа салах ёслолд оролцохоор ирсэн бүх хүн Бурхан болоочид зориулж, буян санаж, маань хөгжөөж, бүгд хамтран 108 удаа маань уншина.

Салах ёслол үйлдэж дууссаны дараа бурхан болоочийг чандарлахын өмөн лам нь зуухны дэргэд бурхан болоочид зориулж Базарсадын 100 үсэгт тарнийг дахин уншина.

 

 

 

 

 

 

Хуулбарлахыг хориглоно. © 2008, УБББ ХХК, Вэбмастер Огуу