УЛААНБААТАР БОДЬ БУЯН
УМ МАНИ БАД МЭ ХУМ-д бурханы хамаг ном хийгээд амьтныг зовлонгоос гэтэлгэх арга агуулагдаж байдаг.
УМ нь бурхан багшийн ариун лагшин, зарлиг, таалал хийгээд бясалгагчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг билэгдэнэ.
МАНИ бол энэрэл нигүүлсэл, асрал хайр хийгээд амьтны тусыг бүтээх үлэмж сэтгэлийг билэгдэх эрдэнэ болой.
БАДМЭ бол билиг билгүүний билэгдэл болсон бадамлянхуа болой. Үлгэрлэвээс, бадамлянхуа хэдийгээр шавар намагт ургавч шавраас огтхон ч сэвтдэггүйн адилаар билиг билгүүн биднийг сансрын хамаг зовлонгийн ёзоороос таслан гэтэлгэх болой.
ХУМ бол нигүүлсэхүй сэтгэл хийгээд билиг билгүүнийг хамтад нь дадуулан бүтээх ёсны билэгдэл юм.