УЛААНБААТАР БОДЬ БУЯН

Ум сайн амгалан болтугай.
Мэдээлэл
ХУАНЛИ

БУРХАН БОЛООЧИД БУЯН ҮЙЛДЭХ

Бурхан болоочид зориулсан буяны үйл ажиллагаа нь сүмд явагдана. Сүмийн лам нар нь Санжид молом, Дүн шаг, Санжа гүнла, Гав сүм, Дэмбэрэл додво, Чогдон жалба манла номуудыг уншина. Эдгээр ном нь Бурхан болоочийн зуурдын зовлонг түргэн гэтлэх, давах, ерөөлийн хүчээр дараа төрлөө саадгүй хурдан олоход нь зориулагдсан байна.

Бурхан болоочийн чандарыг сацанд хийж, шүтээн болгоход бэлэн болгоно. Сац гэдэг нь Мянган бурхадын тамгатай бага хэмжээний суварга бөгөөд бурхадын таалалд нийцүүлэн шүтээн болгосон чандарыг хадгалахад зориулагдсан байдаг.

Чандарыг шүтээн болгохдоо сацанд 9 эрдэнэ тэргүүтэн ариун зай хийж өгдөг. Эдгээр 9 эрдэнийн зайнууд нь чандарыг ариун байлгах, равнайлахад зориулагдсан бөгөөд бурхадын баясан таалж байдаг Энэтхэг, Утай Гүмбэн зэрэг ариун дагшин газрын арц, рашаан, ариун тансаг үнэртэн, ариусгагч эм, тан, ургамал тэргүүтэн байдаг.

Чандарыг шүтээн болгохын тулд Рүйчог буюу Ясны чого хэмээх ном унших бөгөөд энэ ном Бурхан болоочийн алтан савыг нээхэд буусан элдэв цээрийг ариусгах, чандарыг шүтээн болгон хувиргах тухай ном юм.

 

 

 

 

Хуулбарлахыг хориглоно. © 2008, УБББ ХХК, Вэбмастер Огуу