УЛААНБААТАР БОДЬ БУЯН

УМ МАНИ БАД МЭ ХУМ-д бурханы хамаг ном хийгээд амьтныг зовлонгоос гэтэлгэх арга агуулагдаж байдаг. УМ нь бурхан багшийн ариун лагшин, зарлиг, таалал хийгээд бясалгагчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг билэгдэнэ. МАНИ бол энэрэл нигүүлсэл, асрал хайр хийгээд амьтны тусыг бүтээх үлэмж сэтгэлийг билэгдэх эрдэнэ болой. БАДМЭ бол билиг билгүүний билэгдэл болсон бадамлянхуа болой. Үлгэрлэвээс, бадамлянхуа хэдийгээр шавар намагт ургавч шавраас огтхон ч сэвтдэггүйн адилаар билиг билгүүн биднийг сансрын хамаг зовлонгийн ёзоороос таслан гэтэлгэх болой. ХУМ бол нигүүлсэхүй сэтгэл хийгээд билиг билгүүнийг хамтад нь дадуулан бүтээх ёсны билэгдэл юм.

Админ
ХУАНЛИ

МАНАЙ САЙТАД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Улаанбаатар Бодь Буян ХХК-ийн гол зорилго нь оршуулгын ажлыг гүйцэтгэх уламжлалт арга барил, нөхцөл байдлыг бүрэн өөрчлөхөд оршино.

Манай цогцолбор алтан сав нээлгээд зүүн зүгт нутаглуулахаар болсон бурхан болоочийн хойдийн үйлийг орчин үеийн хэв маягаар гүйцэтгэхэд оршино.

Түүнчлэн оршуулгын ажилтай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шууд ба шууд бусаар учрах цаг хугацаа, хөрөнгө мөнгө бусад хүчин зүйлийн зардал, хохирлыг багасгаж, иргэдэд ёс суртахууны болон зан үйлийн тохиромжит нөхцөл байдлыг бий болгоно.

“Улаанбаатар Бодь Буян” ХХК нь :
- Үйлчилгээний менежер.
- Зуухны техникч
- Шинжээч эмч
- Салах ёслолын ажилтан
- Лам, хуврагууд гэсэн 2-4 жилийн ажлын дадлага, туршлагатай, мэргэжлийн баг танд үйлчилнэ.

“Улаанбаатар Бодь Буян” төв нь орчин үеийн дэлхий нийтийн жишиг, хөгжлийн хандлага, Монголын ард түмний шашин болон зан үйлийн онцлогтой уялдуулан оршуулгын ажлын шинэ цогц үйлчилгээ үзүүлнэ. Энэхүү цогц үйлчилгээний үндэс нь бурхан болоочийн шарилыг чандарлах явдал бөгөөд ингэхдээ оршуулгын ажлыг шашны зан үйл, ёс заншилтай холбоотойгоор дараах үйлчилгээг нэг цэгт бүрэн дүүрэн үзүүлнэ.

Үүнд:
- Бурхан болоочийг тээвэрлэх, хадгалах.
- Бурхан болоочийг ар гэрийнхэнтэй нь салах ёслол хийх арга    хэмжээнд бэлтгэх.
- Захиалагчийн хүсэлтийн дагуу тогтсон цаг, ёс горимоор нь урьдчилан бэлтгэсэн танхимд салах ёслолыг гүйцэтгэх.
- Бурхан болоочийн хойдын буяны хурал номыг хурах.
- Бурхан болоочийн чандрыг хүлээлгэн өгөх.
- Чандрыг сүншиглэн равнайлж, шүтээн болгон сүмд болон сувраганд залах ёслолын ажиллагаа явуулах.
- Бурхан болоочийн 21, 49 хоногийн буянд зориулсан шашны зан үйлтэй холбоотой хурал номыг унших.

ХИС П.Энхжаргал, Г.Баттуул, Г.Мөнхтулга